| 0 Сэтгэгдэл | Энхбилгүүн.О | 0 ТӨГ

Бид санхүүгийн тайлан бэлтгэн гаргах тооцооллын үйл явцыг 100 хувь хөнгөвчилсөн эксел программыг энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна. Өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагууд хуулийн дагуу санхүүгийн тайлангаа гаргаж ибаланс системд илгээх үүрэгтэй байдаг бөгөөд хугацаа хоцроосон тайлан нь зөрчлийн хуулийн дагуу хуулийн этгээдийг 4 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг. Нягтлан бодогч нар санхүүгийн тайлан бэлтгэн гаргахад ажил гүйлгээ бүрийг хүчин төгөлдөр анхан шатны баримт дээр үндэслэн аккруэл сууриар давхар бичилт хийж ерөнхий журналд бүртгэж, ажлын хүснэгт бэлтгээд тоон дүн мэдээлэлдээ боловсруулалт хийж санхүүгийн тайлангуудыг гаргадаг. Тэдгээр тайлангуудыг НББ хуульд дараах байдлаар заасан байдаг. Үүнд: 8.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна: 8.1.1.санхүүгийн байдлын тайлан; 8.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан; 8.1.3.өмчийн өөрчлөлтийн тайлан; 8.1.4.мөнгөн гүйлгээний тайлан; 8.1.5.санхүүгийн тайлангийн тодруулга. Орчин үед нягтлан бодогч нар гар ажиллагааг хөнгөвчилсөн технологийн шийдлүүдийг ашиглан тайлан мэдээг боловсруулж бэлтгэдэг. Манай гаргаж байгаа энэхүү программ нь жижиг, дунд, том аж ахуйн нэгж, байгууллагууд /ХК, ХХК, ТББ, Хоршоо/ ашиглах боломжтой. Нийт 170 орчим данстай бөгөөд нэмэлтээр 300 орчим данс үүсгэж, 50000 ажил, гүйлгээг ерөнхий журналд бүртгэж тооцоолол хийх боломжтой. Данс бүртгэл нь Сангийн сайдын 2014 оны 12 сарын 23-ний өдрийн 249 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалт”-д нийцсэн. Бид экселийн хүчин чадлыг 100 хувь ашиглан бүх тооцоолол, мэдээг бүрэн автоматжуулсан. Эксел программын VBA, macro бичилтүүдийг түүний өөрийн функцын хослол /3-5 фунц зэрэг хослуулж хийсэн, функц дангаараа тооцоолол хийх нь үр дүнгүй байдаг/ бий болгож, оновчтой ашигласнаар хүчирхэг тооцоолол бүхий эксел программыг бий болголоо. Энэ программын давуу талууд нь:- Нүсэр программ суулгах шаардлагагүй - Үнэ боломжийн - Сүлжээнээс хамаарахгүй - Шинэ программд суралцах шаардлагагүй - Гар тооцоолол хийх шаардлагагүй. Манай программ нь ерөнхий журналд бүртгэлийг зөв хийснээр дээрх тайлангуудыг автоматаар бэлтгэж өгөхийн зэрэгцээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, авлага, өглөгийн мэдээг харилцагч бүрээр задлан үзүүлдэг. Мөн манайхаас гаргасан цалин хөлс, бараа материал, ажлын цагийн бүртгэлийн зэрэг эксел программуудыг сонирхох боломжтой. https://www.youtube.com/@etranslatus манай энэ youtube сувгаар бүх заавар мэдээллийг авах боломжтой. Бизнесээ удирдахад тийм ч хэцүү биш танд амжилт хүсье.
Нийтлэлийн зургийн цомог

Ибаланс системийн харагдах байдал

Программын ажлын хүснэгт дүн мэдээ татах хэсэг

Санхүүгийн тайлангийн шинжилгээ автоматаар хийх хэсэг

Санхүүгийн тайлангийн шинжилгээ автоматаар хийх хэсэг2

ерөнхий журнал татах хэсэг

санхүүгийн байдлын тайлан татах хэсэг /бүтэн биш/

орлогын дэлгэрэнгүй тайлан /бүтэн биш/

өмчийн өөрлөлтийн тайлан татах хэсэг

мөнгөн гүйлгээний тайлан татах хэсэг

тодруулга маягт татах хэсэг
Санхүүгийн тайлан гаргах эксел программ - 0 Сэтгэгдэлтэй.
Сэтгэгдэл үлдээх
Та зөвхөн нэвтэрч орсноор сэтгэгдэл бичиг боломжтой